
За ингээд 24 нас хүрчихдэг байжээ. Нас гэдэг үнэхээр л тоо юм байх даа. Миний амьдралд өөрчлөгдсөн зүйл гэвэл хүн насыг минь асуухад 24-тэй л гэж хэлэх... Бусдаар бол яг л хэвээрээ байна. Уул нь нас нэмэгдэхэд ухаан суудаг л гэдэг дээ. 24 хүрлээ гээд ухаажсан юм мэдэгдэхгүй л байна шүү. Тэгэхээр нас гэдэг зөвхөн тоо гэж үү...?
Инээдтэй шүү, би яагаад 10-аад хүн ирнэ гээд нээх том торт хайгаад гүйгээд байсан юм болоо...? Өөрөө ч гайхаад байхын... Жилийн жилд ялангуяа сүүлийн 2 жилд өөртэй минь нийлээд 4-с илүү хүн ирээгүй шд. Найзуудын нөхөр, эрдэнэтээс ирсэн найз, ажлын залуу гээд л өөрөө л ирнэ гэж хүлээгээд тийм их гэж бодоод байсан юм байх даа. Үнэндээ дурлалын бурханыг ч гэсэн ирэх байх гэж их хүлээсэн. Тэгсэн чинь нөгөө байгалийн шалгарал гэдэг шиг 3-хан найз маань л ирсэн дээ.
Мэдээж бусад хүмүүст бүгдэд нь шалтаг шалтгаан байсан. Гомдоод ч яахав дээ. Юутай ч гайхалтай сайхан сэтгэл хангалуун, зөвхөн миний л сонголт, миний л үгийг дагасан найзуудтайгаа ганц оройг сайхан өнгөрүүллээ. Баярлалаа хайртай найзууддаа. Орон зай, цаг хугацаа хүмүүсийг холдуулдаг ч жинхэнэ найз, унаган багын найз гэдэг ямар үнэнч, нандин байдгийг мэдрүүлсэн орой байлаа.

Сэтгэгдэлүүд:
Тоо гээд бодчихвол зүгээр. Гэхдээ дүү охин сайхан залуу байнаа. Тооноос илүү залуу нас амьдралын чимэг юм шүү дээ.
nas nemeheer uhaan nemdegdee uhaan baga ch gesen nemj l bgaadaa
Сэтгэгдэл үлдээх: