Амарлаа гэж...
Шалгалтаа дуусчихсан. Сэтгэлд хүрээгүй ч гэсэн нэг юмны ард гарсан болохоор баяртай байна аа... Зарим хүмүүс дэмий шахуу юман дээр сүр болох юм аа... За тэр ч яахав. Заримдаа шал хэрэггүй дүрэм журам ч гэж байх юм. Зөрчих л гэж дүрэм зохиодог гэсэн үг ч бас байдаг байх аа хэ хэ... За за над шиг ийм даварчихсан хүн байдаггүй байх. Өөрөө дүрэм зөрччихөөд, зөрчих л гэж дүрэм зохиодог гээд сууж байдаг...
За тэгээд би гэдэг хүн амралтаараа гоо сайхан, дотор эрхтэн, толгой тархи, бие бялдартаа санаа тавих бодолтой л байна даа. Гоо сайхандаа анхаарч давхраа хийлгэнэ, монгол эм ууж ходоод гэдсээ цэвэрлэж эрүүлжүүлнэ, англи хэл сурч тархи толгойгоо цэнэглэнэ, теннисний секцэндээ явж ивсэн бөмбөг авч сурна даа. Амжих юм болов уу даа, ийм их ажил хийж... Гэхдээ надад ажил дээр өнгөрөөдөг, ирж очдог нийт 11 цаг байгаа болохоор болох байх аа.
За тэгээд ямар бүүр орчлонгоос тасарчих гэж байгаа биш гэртээ харихаараа Эрдэнэтийнхээ тухай сайхан зурагтай бичлэг оруулнаа...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: