"Би чамд хайртай 2" үзсэн сэтгэгдэл... санал шүүмж

Өчигдөр "Би чамд хайртай 2" үзээд...

Хөөрхөн кино болжээ. Жүжиглэлт энэ тэр нь таалагдлаа. Ундрал их хөөрхөн юм аа, бас Болд их энгийн гоё харагдаж байсан. Эби бол яахав дээ байдаг л нэг түргэн ууртай, өөрийгөө их юманд бодчихсон залуугийн дүр, Өөскө арай жаахан хэтрүүлэгтэй дүрд тоглосон юм уу даа гэж бодогдлоо. Бусад нь бол дажгүй ээ... Бас Үрлээ олон жил өнгөрсөн гэхэд биеэ их гоё авч явсан, сайхан харагдаж байна лээ...

Олон хэсэг нь таалагдсан, сайхан болсон байсан. Бас таалагдаагүй хэтэрхий хиймэл, хичээж тоглосон хэсэгч байсан. Золбоогийн онигоо ярьдаг хэсэг, Хангайгийн хэтэрхий зэрлэг байдал нь арай л хэтрүүлэгтэй болсон санагдсан даа, бас Мэндээгийн тэр хөдөөнөөс орж ирээд ачаагаа алдаж байгаа хэсэг бол арай л хэтэрхий гэнэн тэнэг залуугийн дүр шиг санагдсан.

Кино уран бүтээлчид нь ярьж байсан л даа. " Би чамд хайртай" энэ үгийн үнэ цэнэ, утга учрыг залууст ойлгуулахыг зорьсон гэж...

Миний л бодлоор Мэндээ Золбоод хэтэрхий хурдан хайртай болсон, дунд нь бараг л үйл явдал гэхээр юм гараагүй, бас юм л бол "Би чамд хайртай" гэж хэлээд байгаа нь киноныхоо нэрийг л сануулах гээд ч байгаа юм шиг таалагдаагүй ээ. Хангай хэтэрхий ширүүн , түргэн ууртай залуу гэдэг нь харагдаж байгаа ч түүнийг Золбоод хайртай гэдгийг нь жаахан зөөллөж, тийм хатуу догшин хүний дотор ч гэсэн хайр байдаг гэдгийг харуулсан бол их гоё болох байсан байх. Энэ үг нь яг ямар үнэ цэнэтэй үг вэ гэдгийг нарийн гоё гаргаж өгөөгүй санагдсан.  

Бас нэг хэдэн утгагүй хэсэг байсан. Тэр нь Баяраагийн аав Үрлээгийн хүүхдийг 25 жилийн турш мэдээгүй байсан, насаараа хураасан хадгаламжтай хэрнээ бурханаа зарж хувцас ав гэж хүүдээ хэлдэг, Баяраа охиныхоо нэрийг ч мэдэхгүй байдаг гэх мэт.

Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн хэсэг нь Жигмэд багш Дэлгэрийн тухай ярьдаг тэр үед үнэхээр нулимс гарч байлаа. 

Гэхдээ эцэст нь кино сайхан төгссөөн. Үрлээ буруу сонголт хийсэн ч  Золбоо зөв сонголт хийж хайртай хүнээ, бас өөртөө хайртай хүнийг сонгосон нь энэ киноны хамгийн сайхан хэсэг байлаа.

Бас хүмүүсийг бодох юмтай орхисон нь өмнөх ангитайгаа ижил юм уу даа. Үрлээ Баяраа 2 суух уу? Мэндээ Золбоо 2-т сайхан үргэлжлэл байгаа юу гээд л ... Магадгүй 25 жилийн дараа "Би чамд хайртай-3" гарах ч юм билүү...

Сэтгэгдэлүүд:

1. HapCap (зочин) | 2009-09-19 19:42:49
Boon reklamnii pause, baahan maazraa kino. Ug ni ih goyo drama baisan chini maazraad l pepsi uuj, unitel barisan humuus nomads-d zodoldood ch baih shig. Bold bish Guys-n Miigaaa baival arai tohiroh yum shig sanagdsan.
2. tungaa (зочин) | 2009-09-19 19:43:31
bi yamar kino shuumjlegch ch bish, gexdee nadad bol ene kino mognoliin kino urlagt neg tom bosgo tabichixaj bga uimii daa gej sanagdsan, odoo kinii xiix xumuus eniig dabj l xiixku bol xumuus golno. teheer ene kinonii xubid neleed sain xiitstei kino bolson gej bodoj bga. Chmatai zarim neg zuil drsanaa niilexku bn. Ter Jarantabiin xuudee burxan ugdug xeseg xarin ch amidraltai sanagdsan. Bas Zolbood Mendee sain boldog xeseg dr daxiad uil yabdal nemsen bol xarin ch utgagui bolox bsn bx. Anxnii xair neg xartsaar ch irdeg sh dee.Xumuus bugd l setgel ni xodlood uzej bga boloxoor iimerxuu shuumjuud bol zugeer l uzsenee gaixuulax gej yadsan patsaanuudiin ug gej bodoj bn. Bi cham khairtai kino mash sain kino bolsoon minii xubid lav dag
3. HapCap (зочин) | 2009-09-19 19:46:01
Yachaadaagan xuurxun l kino bnlesh dee.Uursduu neg udaa kino xiij duran barij uzsen ch yum shig teneg
4. Sune | 2009-09-19 19:48:09
үнэн хэлжээ санал нэг байнээ
Хангай хэт хэтрүүлэгтэй догшин байсан
бас 247 гээд л их л амархан хурдан хэлээд л байсан
үйл явдал бараг л байхгүй дуу санагдсан
tiimee sanal neg bna. Uil yavdal ni heterhii hurdan ornoltei bolson bna lee shuu te
6. yume | 2009-09-19 20:17:01
za ooroo vzcheel olon yum yridaa zarim ni goe goe geel bn zarim ni ch neeh onts yum alga geel bhiim..
7. mongolboy20 | 2009-09-19 20:20:25
Номадсын 2давхараас үсэочээгаа нь тээвэрлэгч киноны 1үйл явдалыг санагдуулам. Кино нь гоёоо 1ээсээ илүү сайхнаар дууссанд таатай байгаа.
8. yume | 2009-09-19 20:24:50
goe l duusuul kino vzsenii utga uchir garnadaa muuhai duusjiigaa kinog vzsendee haramsaad bdiin hehe
9. Өвлийн өвөө anjigai | 2009-10-11 11:15:59
ХАмгийн гоё шүүмж энд байна даа.
10. chin_xusel | 2009-10-11 11:19:17
Анжигай ахаа баярлалаа
11. Вафль | 2009-10-11 11:21:49
үзсэн мэт болчихлоо
12. Mr.Freeman | 2009-10-11 11:23:32
Өнгөтөр яриад өгчихсөн байна шдээ...
13. jaja (зочин) | 2009-10-11 11:31:15
Яахав дажгүй л болсон байна лээ.Гэхдээ санаж байсан шиг хангалттай сэтгэлд хүрээгүй ээ..Үйл явдал дэндүү хурдан өрнөөд л тэгээд дээрээс нь зарим нэг хэсэг нь бүүр хэтэрхий жүжиглэлт муутай санагдсаныг нуугаад яахав..
1р ангиасаа илүү сайн болж чадаагүйээ..

Болорэрдэнэ эгчийн зохиол байдагштээ Би чамд хайртай 2 гээд тэрүнгээр хийгээгүй шаал өөр зохиолтойм байлээ тэ..Уг нь эхний бичсэн тэрүнгээрээ хийсэн бол гоё болох байсан байх гэж би бодооодл байсан хэхэ
14. chin_xusel | 2009-10-11 11:39:33
Эхний анги нь бол хүний сэтгэл зүрхэнд хүрсэн төгс бүтээл байсан. Хайр гэж энийг л хэлдэг байх гэж боддог л байсан, жаахан байхдаа. Харин 2-р анги бол арай л биш ээ. Тэр Хангайгийн уйлдаг хэсэг бол зүгээр л хошин шогийн тоглолт. Ер нь бол Мэндээ Золбоогийнд өвлийн өвгөн болж ирдэг хэсэг л өмнөх ангитай нь холбож, хүмүүст сануулж өгсөн юм уу даа гэж бодогдсон.
15. tanilbn | 2009-10-11 11:44:32
xexe nad ch bas tegj sanagdsan
kino vzeed neex goy setgegdel torood gardag daa tiim setgegdel yoroosoo toroogv
svlrvgee vil yawdalgv shuud shuud bolool bolool bxarn bvr gaixaal yu bolson bee geel gaixaal bsn kkk
16. chin_xusel | 2009-10-11 12:01:18
харин тийм ээ найзуулагчид нь л үйл явдалаа сайн гаргаж чадахгүй хүмүүмт ойлгуулах гэж жаахан үйл явдалыг нээх сунжруулу уот болгочоод л тэрэндээ хамаг цаг нь яваад үйл явдалаа танаад л байдаг юм уу хаашаа юм. Энэ бол цэвэр найруулагчийн л ур чадварын асуудал байх
17. chin_xusel | 2009-10-11 12:02:30
ямар аймар алдаатай юм биччихэээ вээ
18. Mr.Freeman | 2009-10-11 12:09:19
Сүүлийн үеийн кинонуудад нэг зүйл илт анзаарагдаад байгаа... Яриа их нуршуу, үйл явдалын өрнөл багатай байгаа нь илт анзаарагддаг.. Энэ нь найруулагчийн ур чадвараас гадна бас эдийн засгийн сонирхол байдаг их байдаг болов уу... Зураг авалтыг олон газар, өрнөлт ихтэй авч байж л киноны тодорхой хэсэг амжилттай бөгөөд сонирхолтой болж эхлэх байх.. Тэр нь зардал мөнгө, бас жүжигчдийн ур чадварыг их шаарддаг учраас нуршуу яриа, нэг газар удаахан зураг авалт гаргах сонирхол байддаг байж магадгүй... Би буруу бодсон ч байж болзошгүй юм...
19. tanilbn | 2009-10-11 12:14:04
bi aldatai bichchixej uuu kkk
20. chin_xusel | 2009-10-11 12:15:39
бас ивээн тэтгэгчээ хэт сурталчилаад байгаа нь реклам кино 2-н алин болохыг мэдэхэд хэцүү болж байна даа гэж...
21. molor | 2009-10-11 12:15:58
тийм шүү, өрөөсгөл талууд нэлээд бий. гэхдээ номыг нь уншаа хонгоруу даа, та нарт үлдсэн асуултуудын хариу байгаа гэдэгт итгэлтэй байна.
22. chin_xusel | 2009-10-11 12:16:32
tanilbn: Үгүй ээ би алдаатай биччихсэн юм
23. chin_xusel | 2009-10-11 12:17:47
Молор: Тэгье ээ зав гарангуут шууд номын дэлгүүр гүйнээ.
24. chimgeeitgel | 2009-10-11 12:57:09
сайхан бичжээ.
25. FanCy SetGeleeRee ok | 2009-10-11 13:00:21
dajgvi sanagdsn. gxdee bas gants 2 shvvmjlexeer yum xaragdsan gxdee zvgeeree
26. JIooBдон | 2009-10-11 13:16:46
мэдээж ямар ч киноны 2-р анги байнга шүүмжлэлтэй учирдаг. Энэ киноны хувьд хамгийн гол шүүмжлүштэй зүйл сүүл хэсэгт хайр дурлалын асуудлыг гүйлгэчихсэн юм шиг хийсвэр хийсэн бйасан аа бас байнга пепси ундаа уудаг нь тиймэрхүү санагдсан шүү. Жүжиглэлтийн хувьд муугүй болсоон. ерөнхийд нь дүгнээд хэлэхэд муугаасаа илүү сайн л кино болсон байна лээ сайхан гэгээлэг л кино.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.