Би нээрээ аймар өлөн нүдтэй юм аа...

Би нээрээ аймар өлөн нүдтэй юм аа. Хүний утсыг зүгээр ч нэг оролдоно гэж байхгүй заавал нэг болохгүй юмруу нь орчих юм. Өчигдөр найз охиныхоо утсан дээр өөрийнхөө утсыг хадгалж өгчихөөд шалгах гэж байгаад Дурлалын бурханы дугаарыг олоод харчихав. Тэгээд яахав дээ орсон гарсан дуудлага, мессеж бүгдийг нь шалгачихсан. Мессеж бол байхгүй л байна лээ. Харин түүнээс ирсэн хэдэн дууддлага байсан. Бас М гээд барьдаг 2 дугаарыг нь хадгалчихсан байгаа юм аа. Миний дугаарыг хадгалаагүй байж шүү...

Мэдэхгүй юм даа. Тэр 2 тэгээд сайхан явбал явахаас даа. Угаасаа ч ямар миний залуу байсан ч биш. Хайран түүний хойноос шаналж өнгөрөөсөн 1 жил минь л гэж бодогдож байна даа. Уул нь энэ найз маань ажлын хувьд ганц найз маань, Дурлалын бурханы дугаарыг надад олж өгөөд л, тэр чинь найз охингүй, гайгүй залуу шд энэ тэр гээд л надад их тусалдаг байсан юм. Гэхдээ нэг залуугаас болж найзтайгаа тангараг тасрахгүй ч эвгүй юм аа. Гомдмоор ч юм шиг... Одоо Дурлалын бурханы дугаарыг утаснаасаа устгачихсан. Харин тархинаас хэзээ устах юм болдоо гэж...

Дурлалын бурхан түүнрүү зөндөө удаан ярьж байгааг бодоход түүнд сайн юм байлгүй дээ. Аз жаргал л хүсэхээс...

Сэтгэгдэлүүд:

1. Mr.Freeman | 2009-10-11 11:06:06
Дүү мартаж чадах болов уу....
2. tungaamnh | 2009-10-11 11:08:09
хүний сэтгэлгээний таагдашгүй нэг оньсого
3. chin_xusel | 2009-10-11 11:11:21
Мартахыг л хичээнэ дээ. Угаасаа ч өөр зам байхгүй. Тэгээд ч 2 найзын дунд яваад байгаа тэр залууд боломж өгмөөргүй байна
4. Өвлийн өвөө anjigai | 2009-10-11 11:11:35
Юун ч тунимхай юм бэ дээ. Нэг тийм материал зайлшгүй хэрэгтэй болчихоод бөайхад олоодл өгөөч, яасан бэ? хүүе яасан бэ? гээд л баахан ярьсан ч юм билүү хэн мэддэгийн.
5. Mr.Freeman | 2009-10-11 11:12:54
Уг нь яг танай найз та 2-ын дунд яваад байгаа нь үнэн бол мартах нь ч зөв байх... Гэхдээ тэр нь үнэн бол.....
6. itrue | 2009-10-11 11:15:35
Эрэгтэй хүмүүс ер нь найз охныхоо юм уу эсвэл өөрт нь сайн байдаг бүсгүйн найз охин руу хандарч өөрийгөө үнэд оруулах дуртай байдаг тохиолдол таарч байсааан
7. Цөмөөхөй serenity | 2009-10-11 11:17:49
itrue-н үг үнэний талтай шүү
8. Mr.Freeman | 2009-10-11 11:18:14
itrue-д: тэгвэл найз охиныхоо залууд тэгэх боломжийг олгосон тэгээд зөвшөөрсөн эмэгтэйг юу гэж ойлгох вэ???
9. chin_xusel | 2009-10-11 11:24:15
найз охин маань надад нилээн дээр М надруу яриад байгаа, тэгэхээр нь би өөдөс нь чиний тухай ярьчихдаг гэж хэлж байсан юм. Тэгэхээр тэр 2 ажлаар л яриагүй нь тодорхой л доо.
10. Вафль | 2009-10-11 11:24:51
бүсгүйд харьцуулалт хийх хугацаа боломжийг олгож чадаж гэмээнэ ялалтыг авах байх аа.

Харьцуулалтаас магадгүй чи хэрхэн сонгогдохоо бодуул яасын? / нөхөрсөг зөвлөгөө /
11. chin_xusel | 2009-10-11 11:27:39
бид 2 бүтэн жил харилцаж байж нийлээгүй юм чинь одоо, тэгээд сэтгэлд жаахан сэв суусны дараа нийлнэ гэдэг ч юу л бол доо. эсвэл би шал дэмий юманд туниад байгаа юм болов уу мэдэхгүй ээээээээ
12. itrue | 2009-10-11 11:28:11
Тийм боломж олгож байгаа тэр хүүхнүүд чинь гаднаа гэмгүй царай гаргаад байдаг ч дотроо бол найз хүүхэндээ атаархаад хорлочих санаа агуулаад байдаг юм билээ. Нөгөө талаар найз бүсгүйтэй залуу гэдэг чинь өөр бүсгүйд ч тоогдохоор гайгүй залуу гэж ойлгож болно хэхэхэ
Харин найз бүсгүй нь үүнд дургүйцээд найз залуугаа хаясан тохиолдолд боломж олгоод байсан найз бүсгүй нь бас тэр залууг сонирхохоо больдог
Эцсийн дүндээ залуу л хоёр туулай хөөсөн анчны үлгэрээр хоосон хоцордог юм даа
13. Mr.Freeman | 2009-10-11 11:32:04
itrue-д Хариулт чинь үнэхээр таалагдлаа... Баярлалаа..
14. chin_xusel | 2009-10-11 11:32:44
хэ хэ би ч Дурлалын бурханыг хоосон хоцрохыг нь хармаар л байна шүү. /аймар ууртай, занасан/
15. жажа (зочин) | 2009-10-11 11:35:45
сайн уу чинхүсэл минь..Холбогдоогүй зөндөө уджээ тэ хэхэ..

Хмм дурлалын бурхан байсаар л байгаа юмуу..хмм найз охинчинь аягүй бол тэр залууд хэлцэн байхдөө.Чамд сайн тэгдэг ингэдэг этр гээд л..Яамаар ч юмбэдээ.Зүгээр л юу болохыг нь харж л байхгүй юу.Цаг хугацаа бүхнийг шийддэг гэж сайхан үг байдаг шүүдээ.
16. itrue | 2009-10-11 11:37:06
Хэ хэ хэ Ийм тохиолдолд бол би шууд л зайгаа тавьж өгөөд та нарын сонголт энэ сонгосон замаараа явцгаа гэдэг
Гэхдээ тэд уддаггүй юм билээ. Бүх юм дууссны дараа бол найз байсан залуу ч тэр, найз байсан шавар хаасан бүсгүй ч тэр зайгаа тавьж хоёуланг нь тоолгүй хаясан тэр гол дүрийн бүсгүйд л өширхөөд уурлаад үлддэг.
17. tsets31 | 2009-10-11 11:38:25
negent l chiniix ch bish baisan yum bol zaaval xundeer tysgaj avch tyniad xereggui bxoo.boloxgui bol bolox ni yalgaraad niilj bgaan blgui dee
18. LuZa | 2009-10-11 11:42:06
Хэцүү дээ
Би ч гэсэн утаснаасаа дугаарыг нь устгачихсан гэхдээ тархинд бол номер нэгт хадгалаастай байсаар л байхын
19. chin_xusel | 2009-10-11 11:44:14
Сайн уу Жажа.Харин тиймээ энэ нэг Дурлалын бурхан гэж нөхөр муу найзыг чинь зовоож өгч байна.
20. Mr.Freeman | 2009-10-11 11:44:29
itrue-д өөрт чинь ийм тохиолдол олон байсан уу....
21. АЯКО = Щ | 2009-10-11 11:55:14
хүүүе бүсгүй минь щууд ингэж бодож болохгүй байхаа. магадгүй чиний найзтай мащ дотны андууд ч юм билүү. надад иймэрхүү явдал тохиолдож байсымаа
22. chin_xusel | 2009-10-11 11:58:17
нээрээ нэг тийм хувилбар байж болно л доо. гэхдээ тэр 2 тийм сүрхий найзууд байсан бол би мэдэх л байсан даа. Харин ч найз охиноороо дамжуулж аль хэдийн учраа олчих байсан байх. Тэгэхээр тийм найзын холбоо байхгүй гэж бодож байна
23. Mr.Freeman | 2009-10-11 12:00:10
АЯКО = Щ -гийн хэлдэгээр ч байж болох юм..
24. itrue | 2009-10-11 12:02:59
Mr.Freeman-д Хайртай хүндээ үнэнч явсны шагналд нэг биш удаа ийм хариу хүртэж байлаа гэж...
Үүнээс болж маш их зовсон гэхдээ мартахыг л хичээдэг л дээ.
Яах гэж хайрласан сэтгэлийн хариуд ус цацаж зовоож байдаг юм бүү мэд тэдэнд л сайхан байдаг юм байлгүй
25. chin_xusel | 2009-10-11 12:08:21
Ганцаараа сайхан явж байхдаа ингэж тэнэг юм шиг явж байхаар сайхан дурлаад шаналах юмсан гэж боддог байж билээ. Нөгөө дурлал нь шаналал гэдэг хувцасаа өмсчихөөд ирэхээр хэцүү юм аа. гэхдээ буцаад гарцаардал дээрээ очимооргүй байна
26. itrue | 2009-10-11 12:12:02
Чинхүсэл ээ чиний энэ тохиолдол минийхээс өөр ч байж болно шүү дээ. Арай өөрөөр тайван хандаад үзэх хэрэгтэй ч байж магад
Хүнд хайртай болсон тохиолдолд хар гэдэг зүйл хамаг ухаан санааг бөглөж таглаж сохор тэнэг болгочихдог юм шүү
27. Mr.Freeman | 2009-10-11 12:12:41
itrue-д баярлалаа анд минь..
28. itrue | 2009-10-11 12:17:05
Нэмж хэлэхэд тухайн зөрчилт дүр болох найз залуу ба түүнд боломж олгоод байгаа найз бүсгүй хоёрын дунд юу ч болоогүй зүгээр л нөхөрсөг харьцаа, эсвэл гэмгүй тоглоом маягийн сээтэгнэл байсан ч гол дүрийн бүсгүй буюу чи бид нар шиг хүнд хайртай болсон хүүхнүүд яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй ээ. Хайрын зовлон нь энэ. Өөрийн хайртай залуугаа өөр ямар нэг бүсгүй эсвэл өөрийнхөө сайн найз охинтой харьцаатай байдгийг мэдэнгүүт шууд л "зүрхээ хүртэл зүсэж хуваагаад сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргаад" хаячихмаар болдог хэхэхэх
Харамсалтай нь ингэж чадах биш дээ.Яаж ч оролдоод ой тойноосоо хайртай хүнийхээ дүрийг "баллуурдаж" дийлдэггүй
29. chin_xusel | 2009-10-11 12:19:55
itrue: тийм ээ балларуулдаад хаячихаж чадахгүй болохоороо л ийм байдалд орчихоод байна. Гомдоод л байгаа хэрнээ зөвхөн түүнийг л хүлээж, түүний л төлөө мэт байдаг минь ялат ч үгүй үнэн юм даа
30. lover_girl | 2009-10-12 14:21:41
Одоо нэг сонин дурлалд орооцолдчихсон яахаа мэдэхгүй төөрч яваа бүсгүйн дүрээсээ сэрэх цаг нь болсон байхаа. Чи өөртөө дүр оноочихоод бүүр тэрэндээ орцон улам л орооцолдоол яваад байгаам шиг санагдлаа. Наад киноноосоо үсэрч гарч ирээд хөндлөнгийн хүн шиг үзэхгүй юу дөө.
31. ЗОРИГТ8 | 2009-10-12 14:26:49
өлөнтөөл...
32. chin_xusel | 2009-10-12 14:28:22
нээрээ л би тийм байгаа юм байна. Сайн ойлголоо баярлалаа Ловер
33. chin_xusel | 2009-10-12 14:30:39
Зоригт 8: Харин тийм ээ яаж яваад тэр тэнэг нэр, дугаарыг нь олж харчаад өөрийгөө зовоогоод байгаа юм болоо. Ер нь тэр 2 ярьж л байг л дээ. Одоо өөрийгөө боднооо
34. Оогий | 2009-10-12 14:30:46
Зүгээр л өөрийгөө битгий зовоогоод бай лдаа

lover girl яг үнэн хэлсэн байна. хүн мартдаг л юм байна лээ цаг хугацаанд л итгэж орхи !!!
35. Мармелад | 2009-10-12 14:34:47
фрий дурлалын нэвтэрхий толь ккккккк
36. chin_xusel | 2009-10-12 14:38:04
Оогий: Тийм ээ цаг хугацаа гэж нэг сайхан юм байна шшш дээ цаана чинь ...........
37. solongo (зочин) | 2009-10-12 14:59:10
bi heden jil naizalsan naiz zaluugaa minii nz ohintoi untdag bsaniig medeed shokond orson shuu,manai nz ohin uuruu sain geed untsan gesen, harin nadad u ch heleegui baij bgaad bi bas 1 udur utsiig n uzeed medsen. odoo ter ohintoigoo holboogui ter ch bi ch, harin nz zaluutaigaa baingiin heruultei saldaggui baij l baina. u bolohiin buu med...
38. Чаамаа | 2009-10-16 13:44:32
тиймү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.